Нүүр
Компанийн засаглал
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
2022 оны эхний хагас жилийн байдлаар
Хувьцаа эзэмшигчийн төрөл | Эзэмшигчдийн тоо |
---|---|
Гадаад хувьцаа эзэмшигч | 79 |
Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд | 13 |
100 - с доош ширхэг хувьцаа эзэмшигч | 2981 |
100-1,000 ширхэг хүртэл хувьцаа эзэмшигч | 859 |
1,000 - с дээш ширхэг хувьцаа эзэмшигч | 65 |
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид
Нэр | Эзэмшиж буй хувьцааны тоо | Эзэмшиж буй хувьцааны хувь |
---|---|---|
Монгол Улсын Засгийн Газар | 24,499,287 | 94.70% |
Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд | 1,370,989 | 5.30% |
МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Кореа телеком корпорацийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 40 хувийг /10,348,111 ширхэг хувьцаа/ Монгол Улсын Засгийн газар худалдан авах арилжаа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болж, уг арилжаагаар Монгол Улсын Засгийн газар Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа худалдан авсан.Монгол Улсын Засгийн газар Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн хувиас бусад хэсгийг худалдан авах тендер саналыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийт 7,572 ширхэг МЦХ ХК-ийн хувьцааг худалдан авсан байна.
Ийнхүү Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24,499,287 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар, 5.3 хувь буюу 1,370,989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшиж байна.