Нүүр
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Та бүхэндээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хамт олон, холбоочдынхоо нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжилд нийцүүлсэн компанийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 онд өндөр хурдны шилэн кабелийн FТТH технологиор суурин утас, интернэт, ОТТ багц үйлчилгээг Улаанбаатар хотын 4 дүүрэг, 12 сумдад нийт 2000 гаруй хэрэглэгчдэд хүргэн, төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Компанийн үндсэн үйл ажиллагааны орлого өмнөх оноос нийт 1,3 тэрбум төгрөгийн өсөлт үзүүлсэн, үүнд FTTH технологийн үйлчилгээ 1 тэрбум, суурин утас 413 сая, кабелийн ТВ 200 сая, Call center 120 сая төгрөгийн орлогоор тус тус нэмэгдүүлээд байна. “Бизнесийн нэр хүндийн илэрхийлэл” суурин утасны 7070-хххх брэндийг зах зээлд нэвтрүүлж, үндсэн сүлжээнийхээ тоног төхөөрөмжийг шинэчилсний үр дүнд дуудлага бүрийг холбох CALL CENTER үйлчилгээ, системийн болон контентын шинэчлэл бүрэн хийсний үр дүнд TV-ROOM үйлчилгээний чанарыг тус тус сайжруулан хэрэглэгчдийн тоог 2800 орчим хэрэглэгчээр нэмэгдүүлэн ажиллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 7080-хххх “Итгэлтэй утас”-ыг 100 гаруй ЕБС-ийн сургуулиудад байршуулаад байгаа бөгөөд цаашид улсын хэмжээний ЕБС-ийг бүрэн хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мэдээллийн технологийн дэвшилтэт дэд бүтцийг өргөжүүлэн, хөгжүүлэхээр нам орбитын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч OneWeb компанитай хамтын ажиллагааг эхлүүлсэн онцлог бизнесийн жил байлаа. Монгол Улсын Засгийн газар болон ЦХХХЯ-аас хэрэгжүүлж буй цахим засаглал, цахим шилжилтийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, МУ-д дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан салбар салбарын яамд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид 2023 онд техник, технологийн өргөтгөл шинэчлэл, сүлжээний хамрах хүрээг үргэлжлүүлэн тэлж, шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх зорилтыг хэрэгжүүлж, салбарын болон бусад байгууллагуудтай өрсөлдөх бус түншлэх замаар компанийн ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг дэлхийн жишигт хүргэж, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Дэвшилтэт технологи, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг хамтдаа цогцлоон хөгжүүлье.
Хүндэтгэсэн,
Монголын Цахилгаа Холбоо ХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.Чинбат
Монголын Цахилгаа Холбоо ХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.Чинбат
Алсын хараа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани байна.
Уриа үг
“Холбоо хөгжлийн төлөө хамтдаа”