МЦХ ХК-д олон жил үр бүтээлтэй ажилласан 5 Холбоочин төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялайлаа.


МЦХ ХК өнөөдөр буюу 2021.03.04 ний өдөр МУ-н Ерөнхийлөгчийн 0/14 тоот тушаалын дагуу улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн сайхан ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан ахмад Холбоочид болон одоо ч амжилт алдраа дуурсгаж, Холбооны салбартаа онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж төрийн дээд цол, одон медалиар онцгойлон Шагналаа 👏
Шагналыг МЦХ ХК Гүйцэтгэх_захирал Б.Чинбат албан ёсоор гардуулан өглөө. 🎖👏🎖👏
🎖МЦХ ХК-д 20 дахь жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа Маркетинг Бизнес Хөгжүүлэлтийн газрын дарга Жамбал овогтой Энэбишийг #Хөдөлмөрийн_хүндэт медалиар,
🎖МЦХ ХК-д 35 жил үр бүтээлтэй ажиллаж Лавлах дуудлага үйлчилгээний төвийн техник үйлчилгээний засварын төвөөс гавъяаныхаа амралтанд гарсан ахмад Холбоочин Цэгмэд овогтой Алтанцэцэгийг  Хөдөлмөрийн_хүндэт медалиар
🎖МЦХ ХК-д Сахиулын ажилтнаар гараагаа эхэлж крос сүлжээчин, техникийн туслах инженер хүртэл дэвшин нийт 25 жил үр бүтээлтэй ажиллаж Холбооны 51р тасгаас гавъяаныхаа амралтанд гарсан ахмад Холбоочин Содном овогтой Оюунчимэгийг #Алтан_гадас одонгоор
🎖МЦХ ХК-д 26 дахь жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа Холбооны зураг төсвийн мэргэжилтэн Жадамбаа овогтой Өлзийбаярыг Алтан_гадас одонгоор,
🎖МЦХ ХК-д 38 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж 18 аймгийг цахилгаан холбоогоор хангах зураг төслийг боловсруулах, хайгуул судалгааг хийх ажлыг гардан гүйцэтгэсэн, шугам кабельд цахилгаан хэмжилт хийж гэмтлийн байрлал, шинжийг цахилгаан хэмжүүрээр илрүүлж зай тогтоох арга нэвтрүүлсэн зэрэг гавъяа зүтгэлийг нь үнэлж Хэмжүүрийн Техникч ахмад Холбоочин Чимэдцэрэн овогтой Гүрдоржийг Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн Одонгоор тус тус шагналаа.🎖👏🎖👏