МЦХ ХК-ийн Эрхэм зорилго, Алсын хараа, Уриа үг шинэчлэгдэн батлагдлаа.


МЦХ ХК-ийн MVV буюу Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлс, Уриа үг шинэчлэгдсэнтэй холбоотой Дотоод идэвхжүүлэлтийн аянг МЦХ ХК-ийн Маркетинг Бизнес Хөгжүүлэлтийн Албанаас  зохион байгуулж Төв оффисийн нийт ажилтан болон  бүсийн удирдлагуудын дунд 2019.10.04-ний өдөр хэрэгжүүлсэн билээ.  МЦХ ХК нь Улаанбаатар хотын 4 бүс, 23 аймгийн салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Харилцаа бүрийг холбоно” уриатайгаар Хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээгээ сайжруулах зорилгын доор нэгдэн ажилладаг. Ажилтан бүр эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлж нэгдэн нийлж, “Эрхэм зорилгын Модоо Цэцэглүүлсэн” өдөр байлаа.

МЦХ ХК-ийн Эрхэм зорилго: Харилцаа бүрийг холбоно

Алсын хараа: Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар тэргүүлэгч компани байна.

Үнэт зүйлс:  Хэрэглэгчийн дээдлэл,  Хамт олон,  Хариуцлага,  Брэнд нэр.

Уриа үг:  Холбоо Хөгжлийн Төлөө Хамтдаа

МЦХ ХК 2021 оныг угтан “Холбоо Хөгжил 100” нэрээр 2019-2021 оны ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. 100 жилийн ойгоо угтан МЦХ ХК өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэн, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд танилцуулахаас гадна салбар нэгт нөхдөө манлайлан хөгжлийн дараагийн үед шилжихээр бэлтгэл ажлуудыг хангаж эхлээд байна.