Мэдээлэл Харилцаа Холбооны Үндэсний Ассоциацын VI бага хурал боллоо.


Мэдээлэл Харилцаа Холбооны Үндэсний Ассоциацын VI бага хурал 2019.09.24 ний өдөр амжилттай болж өнгөрлөө. 

Салбар зөвлөлийн бодлого, гишүүдийн саналыг төр засгийн бодлоготоо  тусгуулах,тэдний эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах зорилгоор МХЭ 1992 онд анх байгуулагдаж байжээ. Өнөөдөр 23 салбар, 17 гишүүн байгууллага, 7000 гаруй идэвхтэн гишүүнтэйгээр МХХҮАссоциаци нэрээр өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Уг хурлаар 2 бага хурлын хооронд хийсэн ажлын тайлан болон цаашид дэвшүүлэх зорилтоо тодорхойлсон бөгөөд Удирдах Зөвлөлийг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн юм. 

МЦХ ХК уг хуралд оролцсон бөгөөд хийсэн ажлын тайландаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хот хөдөөгийн үнэ тарифын ялгааг арилгах, , нийгмийн сүлжээнд хот хөдөө ялгаагүй мэдээллийг тэгш авах эрх олгох зорилт тавин ажилласан явдал биеллээ олж бид нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан сум сууринд мэдээлэл, харилцааг холбон ажиллаж байна гэлээ. 

 

МХХҮАссоциацийн  эрх барих дээд байгууллага нь гишүүдийн бүрэн эрхт төлөөлөгчдөөс бүрдэх бага хурал юм. Бага хурал 3 жил тутамд 1 удаа болдог бөгөөд хурлаас Хяналтын зөвлөл сонгогддог төдийгүй тус зөвлөл нь МХХҮА-н үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ажилладаг байна.