ICT EXPO 19-д МЦХ ХК “ШИЛДЭГ ЗОХИОМЖИТ ТАЛБАЙ”номинацийн эзнээр шалгарлаа.


13 дахь жилдээ зохион байгуулагдсан Харилцаа Холбоо, Технологийн салбаруудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог ICT EXPO19 үзэсгэлэн 2019 оны 9 сарын 27-29 ний өдрүүдэд Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд болж өндөрлөсөн билээ. Энэ жилийн хувьд урьдынхаас илүү олон байгууллагууд оролцож харилцан туршлага солилцож, 3 өдрийн турш 10 номинацийн төрөлд өрсөлдсөн юм.


МЦХ ХК "Өв уламжлалт Үнэт брэнд" агуулгын дор Суурин утасны дэвшилтэт технологи, ухаалаг нэмэлт үйлчилгээнүүдийг орчин үеийн хэв маягт тохирсон Өвөрмөц загварын аппаратуудтай хослуулан Шинэлэг шийдэл бүхий павилиондоо 3 өдрийн турш хэрэглэгчдээ угтан үйлчилсэн юм.

Суурин утаснуудын шинэлэг загвар бүрийг шугаманд холбож Үзэсгэлэнд оролцогсод шууд дуудлага хийж туршихаас гадна бусад бүх үйлчилгээгээ урамшуулалт нөхцөлтэйгээр авах боломжийг олгосон нь зочдын сонирхлыг их татаж байсан билээ. Суурин утас нь өөрөө хүмүүсийн сэтгэлд эерэг дурсамжаардүүрэн байдаг тул гэр бүлээрээ манай павилионоор саатаж, халуун дулаан харилцааг холбуулсаар байсан юм. Шүүгчдийн дүгнэлтээр МЦХ ХК  "ШИЛДЭГ ЗОХИОМЖИТ ТАЛБАЙ"номинацийн эзнээр тодорч ШИЛДЭГ 10 байгууллагын нэгээр шалгарсан юм. 

Цаашид МЦХ ХК нь суурин утасны хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээгээ сайжруулах, багц үнийн үйлчилгээг нэвтрүүлэх болон өндөр хурдны интернэт дээр суурилсан сонирхолтой нэмэлт бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.  "ХАРИЛЦАА БҮРИЙГ ХОЛБОНО" МЦХ ХК