Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэл
Хувьцаа эзэмшигчид
- 2020-03-19
МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотод компанийн төв байрны хурлын танхимд хуралдуулах болсныг мэдэгдье.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 1, Төв шуудангийн байр.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2020 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай
- ТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай
- Орон сууц хувьчлах тухай
Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим хэлбэрээр танилцах боломжтой.
Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Болдбаатар, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр
Утас: 7010 2900, 7010 2210, 7010 2244
И-мэйл: boldoo@mtcone.net, azlawyer@mtcone.net, tsetsegmaa@mtcone.net
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС