Дүрсээ харж ярих

Дуут шуудан

Дуут шуудангийн үйлчилгээ нь цахилгаан холбооны ухаалаг сүлжээнд тулгуурласан нэмэлт үйлчилгээ юм. Хэрэглэгч хариу өгөх боломжгүй (завгүй, эзгүй) үед дуудлага бүрийг алдалгүй бүртгэж таны өмнөөс автоматаар хариулт өгч, танд туслах олон боломжийг агуулсан үйлчилгээ юм.

Үйлчилгээний давуу тал
  • Хэрэглэхэд энгийн, ойлгомжтой.
  • Үйлчилгээний тариф хямд.
  • Бусад бүх сүлжээнээс дуут шуудан илгээх боломжтой.
  • Бусад бүх сүлжээнээс өөрт ирсэн дуут шуудангуудаа үнэгүй сонсох боломжтой.
  • Суурин утаснаас мессэж илгээж үйлчилгээний эрх авах, цуцлах боломжтой.
  • Автомат хариулагчийн оронд та өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ оруулах  боломжтой.
  • Хэрэглэгчидэд ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүй.
  • SMS, Email бол вэб-ээр дуут шуудангаа шалгах боломжтой.

Хэрэглэгч дуут шуудангаа дараахи үндсэн 4 функцээр удирдах боломжтой байна.

  • Шинэ дуут шуудан шалгах

    Дуут шуудангийн үйлчилгээг авсан хэрэглэгчдэд үлдээсэн бүх дуут шууданг шалгах бөгөөд тухайн дуут шууданг устгах, дахин сонсох, урагш, хойш гүйлгэж сонсох, хадгалах, түр зогсоох функүүдийг ашиглах боломжтой.

  • Хадгалсан дуут шуудан сонсох

    Хадгалсан дуут шуудан гэдэг нь шинэ дуут шуудангийн хэсгээс хадгалах функцийг ашигласанаар энэ хэсэгт орох бөгөөд илүү шаардлагатай дуут шуудан байрших болно. Ингэснээр хадгалсан дуут шууданг дахин сонсох, урагш, хойш гүйлгэж сонсох, устгах, түр зогсоох, бүх хадгаласан дуут шууданг устгах функүүдийг ашиглах боломжтой.

  • Дуут шуудан илгээх

    Дуут шуудан хэрэглэгчид хоорондоо өөрийн болон аялгуут мэндчилгээ илгээх боломжоор хангагдсан ба аялгуут мэндчилгээний кодийг дуут шуудангийн вэб сайтад байршуулсан байгаа.

  • Хэрэглэгчийн тохиргоо

    Хэрэглэгч нь дуут шууданг ашиглахдаа нууц дугаар ашиглах, вэб сайт руу хандах  тохируулгыг суурин утаснаасаа тохируулах боломжтой.

Хэрэглэх заавар

Та дуут шуудангийн үйлчилгээ хэрэглэхийг хүсвэл МЦХ ХК-ны дурын салбарт ирж эрх нээлгэх эсвэл, 70008000 үйлчилгээний утасанд холбогдож гэрээний мэдээллээ баталснаар дуут шуудан үйлчилгээний хэрэглэгч болно.

Шинэ хэрэглэгч болоход танд 1234 гэсэн нууц дугаар үүсэх бөгөөд энэхүү нууц дугаарыг та дуут шуудангаа шалгахдаа ашиглаж, хэрэглэгчийн тохируулга хэсгээр орж заавал өөрчлөхийг зөвлөж байна.

Та өөрийн дуут шуудангийн төлөвийг мэдэхийг хүсвэл 221 дугаарлуу залгана уу. 221 дугаарруу залгасанаар: Хувийн дуут шуудан идвэхтэй, нууц дугаар идвэхтэй, вэбээр дуут шуудангаа шалгах үйлчилгээ идвэхтэй эсэхийг мэдэх боломжтой.

Бусад суурин утас болон F-Zone ний утаснаас өөрт ирсэн дуу шуудангаа сонсохыг хүсвэл 223 дугаарлуу залган уу.

Утасны эхлэх дугаар Эзгүй үед Завгүй үед
Идэвхитэй Идэвхигүй Идэвхитэй Идэвхигүй
116xxxxx *61*221#
 
#61#
 
*67*221#
 
#67#
 
114xxxxx
113xxxxx
70xxxxxx *41*221#
 
#41#
 
*40*221#
 
#40#
 
50xxxxxx

Жич: Хэрэв танд IPCentrex үйлчилгээ идэвхитэй бол 221 дугаарын өмнө тэгийг (0) нэмж оруулна.

Жишээ нь: *61*0221# гэсэн командыг хийснээр эзгүй үед тань руу дуудсан хэрэглэгч таны дуут шууданд холбогдоно.

Дуут шуудан суурин утаснаас удирдах заавар

Дуут шууданг шалгахдаа та 222 дугаарт залгах ба “Та МЦХ компанийн дуут шуудангийн үйлчилгээнд холбогдолоо. Нууц дугаараа оруулаад чагт товчийг дарна уу” гэсэн мэдээлэл өгснөөр дараахи зааврын дагуу ажиллаарай.

Шинэ дуут шуудан шалгах бол 222 - 1
Cонсож байгаа дуут шуудангаа  
• Устгах 222 - 1 - 1
• Нэмэлт мэдээлэл сонсох эсэх 222 - 1 - 2
• Хадгалах 222 - 1 - 3
• Өмнөх дуут шуудангаа сонсох 222 - 1 - 4
• Дахин сонсох 222 - 1 - 5
• Дараагийн дуут шуудангаа сонсох 222 - 1 - 6
• 3 секунд урагш гүйлгэж сонсох 222 - 1 - 7
• Түр зогсоох / үргэлжлүүлэх 222 - 1 - 8
• 3 секунд хойшоо гүйлгэж сонсох 222 - 1 - 9
Бусад функийн заавар
Бүх хадгалсан дуут шуудан сонсох 222-2-1
Бүх хадгалсан бүх дуут шууданг устгах 222-2-2
Дуут шуудан илгээх бол 222-3
 • Өөрийн дуут шуудан илгээх 222-3-1
 • Аялгуут дуут шуудан илгээх 222-3-2
Тохиргоо хийх бол 222-4
 • Өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ бичүүлэх  
 • Мэндчилгээ сонсох, өөрчилөх 222-4-1-1
 • Мэндчилгээ тохируулах 222-4-1
• Мэндчилгээ идэвхжүүлэх, идэвхгүй болгох 222-4-1-2
• Нууц дугаар тохируулах 222-4-2
• Нууц дугаар өөрчилөх 222-4-2-1
• Идэвхжүүлэх эсэхийг асуух 222-4-2-2
• Веб тохируулах 222-4-3
• Вебийн нууц үг тохируулах 222-4-3-1
• Веб идэвхжүүлэх, идэвхигүй болгох 222-4-3-2-#
• Тусламж 222-0
• Буцах 222-*

Дуут шуудангийн хайрцагны багтаамж нь таны үйлчилгээ авах сонголтоос хамаарч 10, 20, 30 хүртэлх шинэ дуут шууданг байршуулах багтаамжтай бөгөөд хайрцаг тань дүүрч эхлэхэд танд email, вэбээр анхааруулах ба дуут шуудан дүүрэхэд анхны дуут шуудангаас эхлэж устгаж хадгалана. Иймээс дуут шуудан дүүрч эхэлсэн санамжийг хүлээж авсанаар дуут шуудангийн хайрцагаа зөв удирдах хэрэгтэй. Дуут шууданг хадгалах багтаамж нь шинэ дуут шуудангийн байршуулах багтаамжтай адил 10, 20, 30 гэж байх ба дүүрсэн үед танд сануулга өгнө.

Үнэ тариф

 Шуудангийн багтаамж Дараа төлбөрт Урьдчилсан төлбөрт
10 дуут шуудан 500₮ 500₮
20 дуут шуудан 1000₮ 1000₮
30 дуут шуудан 2000₮ 2000₮


Ашиглалтын тусгай дугаар Зориулалт Төлбөр
221 Дуут шуудан идэвхижүүлэх, төлөв шалгах ҮНЭГҮЙ
222 Дуут шуудан шалгах
223 Дуут шууданг өөр суурин утаснаас шалгах
511 (Fzone SMS) Дараах байдлаар 511 дугаарт мэссэж илгээж мэдээлэл авах боломжтой.
  • MSG X: X-р дуут шуудангийн мэдээллийг SMS-р авах.
  • Help: Дуут шуудангийн тусгай дугааруудын талаар мэдээлэл.
  • Status: Дуут шуудангийн төлөв шалгах.