ОЛОН УЛСЫН ЯРИАНЫ 001 гарц

МЦХ компанийн улс хоорондын ярианы 001 гарц нь Монгол улс дахь цорын ганц “VOICE” гарц юм. Та дурын суурин, үүрэн сүлжээнээс 001 гарцыг ашиглан 165 гаруй улстай холбогдох боломжтой.



Vйлчилгээний онцлог, давуу тал:

  • Бусад гарцуудаас үнэ хоёр дахин хямд
  • Ярианы төлбөр 6 секундын нарийвчлалтай тооцогдоно
  • Хөнгөлөлттэй цагийн тарифтай
  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон ярианы бие даасан тусгай суваг ашигладаг учир ярианы ямар нэгэн саатал, цуурайтал хоцрогдолгүйгээр чанарын өндөр түвшинд холболтыг хангана.
  • МЦХ-ны утаснаас ярихад нэмэлт төлбөр гарахгүй

 

Улс хоорондын ярианы тариф

/НӨАТ ороогүй/

 

Бүс Бүсүүдэд хуваарилсан улсууд 1 минутын ярианы тариф /₮/
Ердийн        Хөнгөлөлттэй   
I Хятад, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Австрали, Япон, Казакстан, Герман, Сингапур, Хонг-Конг, Турк, Тайланд, Тайван, Малайз 470 380
II Их Британи, Канад, Франц, Украйн, Чех, Ирланд 570 460
III Вьетнам, Энэтхэг, Филиппин, Швейцарь, Швед, Польш, Итали, Норвеги, Дани, Нидерланд, Шинэ Зеланд, Индонези 670 540
IV Бусад орнууд 1020 820
V Куба, Австрали /сат-мобил/, Мянмар, Мавритани, Лейхштейн, Гвиней Биссау, Алжир, Туркменистан, Тунис, Йемен, Кирибати,  Хойд Солонгос 1 500 1200

6 секундын нарийвчлалтайгаар бодогдоно

МЦХ-ноос бусад сүлжээний хэрэглэгчид (Скайтел, Юнител, Мобиком, Төмөр Замын Холбоо) 001 олон улсын ярианы гарцыг ашиглан яриа хийхэд дээрх тариф дээр тухайн сүлжээн дэх минутын үнэ нэмэгдэж тооцогдоно.
Ам.долларын ханшыг хөрвүүлэхдээ тухайн өдрийн Монгол Банкны мөрдөж буй ханшаар хөрвүүлнэ.

Хөнгөлөлттэй цаг

Даваа- баасан гараг (20:00 – 09:00)
Бямба, ням гарагт болон нийтээр амрах баярын өдрүүдэд 24 цаг хөнгөлөлттэй.

Урамшуулал:

Улс хоорондын ярианы 001 гарцаар хийсэн ярианы дүнгээс хамааруулан МЦХ компанийн хэрэглэгч танд дараах урамшууллыг үзүүлнэ.

Дуудлага хийх заавар
Энгийн утас руу залгах бол:
001 + Улсын код + Хотын код + Утасны дугаар

Гар утас руу залгах бол:
001 + Улсын код + Утасны дугаар