NGN- суурин холбооны шинэ vеийн технологи

 

Дэлхийн улс орнуудын мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй орнуудын сүлжээний бүтэц нь IP (internet protocol) суурьтай сүлжээ болох NGN рүү эрчимтэй хөгжиж байна. NGN-ийн олон төрлийн дэвшилтэд үйлчилгээ нь энэ зууны хэрэглэгчдийн хүсэлт, эрэлтэд нийцэж байгаа билээ. Та суурин телефон утаснаас зөвхөн ярьдаг байсан бол малтимедиа үйлчилгээг авах боломжтой болж өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл дамжуулдаг боллоо. Энэхүү үйлчилгээ нь орчин үеийн утсанд байх бүхий л функцууд агуулагдсан бөгөөд үнэхээр төгс бодит хэрэглээ юм.


Давуу талууд:
  • Дүрсээ харж ярих
    • Камертай утасны аппарат ашиглан дүрсээ харж ярих
    • Компьютер ашиглан дүрсээ харж ярих
    • 25 хүртэлх хэрэглэгч дүрсээ харан хурал хийх, зайн сургалт хийх
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
    • Төлбөрөө хянаж, хэрэглээгээ зохицуулах
    • 10 хүртэл хэрэглэгч дансаа хувааж ашиглах
  • IP Centrex үйлчилгээ- байгууллагын дотуур гадуур холбоог цогцоор нь шийдэх үйлчилгээ
    • Байрлал хамаарахгүй групп үүсгэн групп дотроо үнэгүй ярих
    • 10 хүртэл хэрэглэгчид дансаа хувааж ашиглах
  • 33 төрлийн нэмэлт үйлчилгээ ашиглах
    • Телефон хурал хийх, дуудлага шилжүүлэх, нууцлах, эзэнгүй байгаагаа мэдэгдэх гэх мэт
Vйлчилгээний онцлог

Манай уламжлалт суурин утас 6 оронтой 31,68,63,45хххх гэсэн дугаарлалттай байсан бол NGN –ийн утаснууд 70хххххх гэсэн 8 оронтой дугаарлалттай болсон. Хэрэв та утсаа 70хххххх-тай утас руу шилжүүлэхийг хүсэж байвал үнэ төлбөргүйгээр худалдаанд байгаа дурын дугаараас сонголтоо хийгээд шилжихээс гадна өндөр хурдны интернэтэд холбогдож болно.

Үзүүлэлтүүд Худалдах үнэ Дугаарын томьёолол Хөнгөлөлт
Алтан дугаар 1 000 000₮ 70 АВ СС СС анхны холболтын төлбөрөөс чөлөөлөгдөнө
Мөнгөн дугаар 250 000₮ 70 АВ 70 АВ, 70 АВ АВ АВ, 70 АВ СD CD, 70 AB CC DD анхны холболтын төлбөрөөс 50% чөлөөлөгдөнө
Хүрэл дугаар 100 000₮ 70 АВ CD DC, 70 АВ CD CD+1, 70 АВ AB+1 AB+2 анхны холболтын төлбөрөөс 25% чөлөөлөгдөнө
Тайлбар: НӨАТ тооцсон болно.
NGN-ийн дугаарлалтын бvсийн код Улаанбаатар хотын хэмжээнд:
  Бүс Харьялагдах уламжлалт NGN-ийн хэрэглэгчийн дугаар
1 Төвийн бүс АТС-3, RSU-34, RSU36, RSU301, RSU302, RSU351, RSU352, RSU37 7011хххх, 7012хххх 7013хххх, 7014хххх, 7004хххх
2 Зүүн бүс АТС-45 7015хххх, 7016хххх
3 Баруун бүс АСТ-68, RSU63 7017хххх, 7018хххх
Шинэ хэрэглэгч болохын тулд

Манай нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хүсэлтээ гаргах эсвэл манай www.telecommongolia.mn вэб сайтанд хүсэлтээ онлайнаар гаргах боломжтой юм. Бид таны хүсэлтийн дагуу газар дээр очиж техникийн боломжийг судлаад ажлын 2 хоногт багтаан хариу мэдэгдэнэ. Хэрэв утас тавигдах боломжтой байвал та доорхи материалыг бүрдүүлэн ирж гэрээгээ хийнэ үү.

Хувийн хэрэглэгч Албаны хэрэглэгч
  • Байрны ордер буюу хашаа байшингийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Байгууллагын улсыг бүртгэлийн гэрчилгээ
  • Тамга, захирлын иргэний үнэмлэх
  • Захирал өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн хүн нь иргэний үнэмлэхтэйгээ ирнэ