Суурин холбоо

Уламжлалт суурин

Уламжлалт суурин холбоо нь утаст холбооны технологийн хөгжлийг хамгийн оргил үед нь хүргэсэн TDM (Time Division Multiplexing) технологи дээр суурилсан, хамгийн өргөн тархсан хэрэглэгчийн сүлжээтэй яриа, факс дамжуулах зориулалттай урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ юм.

Дараа үеийн суурин холбоо - NGN

Дэлхийн улс орнуудын мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй орнуудын сүлжээний бүтэц нь IP (internet protocol) суурьтай сүлжээ болох NGN рүү эрчимтэй хөгжиж байна. NGN-ийн олон төрлийн дэвшилтэд үйлчилгээ нь энэ зууны хэрэглэгчдийн хүсэлт, эрэлтэд нийцэж байгаа билээ. Та суурин телефон утаснаас зөвхөн ярьдаг байсан бол малтимедиа үйлчилгээг авах боломжтой болж өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл дамжуулдаг боллоо. Энэхүү үйлчилгээ нь орчин үеийн утсанд байх бүхий л функцууд агуулагдсан бөгөөд үнэхээр төгс бодит хэрэглээ юм.