Үндэсний лавлах 19001109

      Лавлах утас 1109 нь 2004 оны 03-р сарын 01-ээс эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэд 24 цагийн туршид бүх төрлийн хэрэгцээт мэдээ мэдээллээр үйлчилж байна.

         Төрөл:               Лавлах – 19001109

                                     Үндэсний лавлах - 1109

 

          Технологи:      VoIP - IP протокол дээр суурилсан

                                     Лавлахын програм хангамж

Үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал

            Лавлах төв нь нийт 48 ажилтантай үүнд Менежер -1, Дата бааз хариуцсан ажилтан – 4, Такси дуудлага хариуцсан ажилтан -1, Хяналтын ажилтан -1, диспетчер -8, оператор -33 гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа 24 цагийн туршид явуулж байна.

                4 оронтой ярианы тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлэх талаар ХХЗХ-ны шийдвэрийн дагуу МЦХ ХК нь    энгийн тарифтай 109 –ийн дуудлагыг 2013 оны 11 сараас эхлэн 1109-рүү шилжүүлэх, орон нутгийн лавлах үйлчилгээний дуудлагыг Улаанбаатар хотод Үндэсний лавлах 1900-1109-оор  дамжуулан авч эхлэх  ажлыг график гарган зохион байгуулж 2014 оны 3-р сарын 26-наас 4-р сарын 2-ны хооронд хуваарийн дагуу бүх аймгуудын лавлах үйлчилгээний дуудлагыг шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үзүүлж буй үйлчилгээ

1. Албан байгууллагын утас хаяг байршлын мэдээлэл:

- Төрийн болон төрийн бус байгууллагууд

- ААН компаниуд

- Орон нутгийн байгууллагууд

- Үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд

3. Цаг үе, үзвэр үйлчилгээний мэдээллүүд:

- Дэлхийн болон Монгол улс, хөдөө орон нутагт өрнөж буй үйл явдлын мэдээллийн тойм

- Үзвэр үйлчилгээ, кино театруудын үзвэрийн хуваарь

- Телевизын хөтөлбөрүүд

- Бүтээгдэхүүн үйлчилгээний хямдрал урамшууллын нэгдсэн мэдээлэл

4. Өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл:

- Зурхай

- Ордны зохилдлогоо

- Орон нутгийн болон олон улсын цаг агаарын урьдчилсан мэдээлэл

5. Төрийн үйлчилгээний мэдээлэл :

- Албан байгууллагын бичиг баримтын бүртгэл лавлагаа

- Иргэний бичиг баримтын бүрдүүлэлтийн зөвлөгөө

- Албан байгууллагын бичиг баримт бүрдүүлэлтийн нэгдсэн мэдээлэл

6. Хүргэлт үйлчилгээ:

- тоглолтын тасалбар хүргэлт, бараа бүтээгдэхүүн

7. Бүх төрлийн ханшийн мэдээлэл:

- Албан болон албан бус валютын ханш

- Түүхий эд материалын ханш

- Худалдааны төвүүдийн хүнсний ханш

- Шинэ хуучин, орон сууцны ханшийн мэдээлэл

- Барилгын материалын ханшийн мэдээлэл

- Шатахууны ханш

8. Дуудлагын үйлчилгээ:

- Такси дуудлага, дуудлагын жолоочийн үйлчилгээ, холбогч чирэгч

9. Тээврийн хэрэгслийн мэдээлэл:

- Олон улсын болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарь, үнэ тариф

- Авто вокзалуудын хуваарь, үнэ тариф

- Олон улсын болон орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарь, үнэ тариф

- Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ

10. Танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж:

- Орон нутаг болон дэлхийн улс орнуудын утасны код

- Эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөө зөвлөмж

- Хоолны жор

- Танин мэдэхүйн мэдээ мэдээлэл

- Үлгэр, оньсого таавар, онигоо

- Дэлхийн болон Монгол орны газарзүйн мэдээлэл

11.  Төрийн банкаар төлбөрөө төлдөг орон сууцны мэдээлэл

12.  Аймаг, орон нутгийн бүх төрлийн мэдээлэл

 

Тарифын алхам

Хамрах хүрээ 1 минутын ярианы тариф /₮/ Тарифжилтын алхам
Эхний 1 минут Дараагийн үргэлжлэх хугацаанд
Бүсчлэл харгалзахгүй 450 Бүрэн ба бүрэн бус эхний 60 секунд 1 секунд тутамд 7.5 төгрөг