Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэл

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

 

“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 11:00 цагт Улаанбаатар хотод “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ийн хурлын танхимд болно.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-1

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2016 оны 3 дугаар сарын 31 өдөр

 

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
  2. Компанийн 2015 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
  3. Компанийн аудитын хорооны тайлан
  4. ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүдийг сонгох
  5. ТУЗ-ийн 2016 оны зардлын төсвийг батлах
  6. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийн тайлан

 

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн байранд 306 тоот /Х.Цэцэгмаа/-с танилцах боломжтой.

 

Холбоо барих: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа

Утас: 7010 2210

 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

132 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

 

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

№ 1

Улаанбаатар хот

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлах тухай

 

 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дэх заалтыг тус тус үндэслэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ТОГТООХ нь:

  1. Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 11:00 цагт Улаанбаатар хотод “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ийн хурлын зааланд зарлан хуралдуулсугай.
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр оруулсугай.
    1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
    2. Компанийн 2015 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
    3. Компанийн аудитын хорооны тайлан
    4. ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүдийг сонгох
    5. ТУЗ-ийн 2016 оны зардлын төсвийг батлах
    6. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийн тайланг хэлэлцэх
  3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосугай.
  4. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг хүргэхээр 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс өдөр тутмын 2-оос доошгүй сонин болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээллэх. Энэ мэдээллийг анх зар хүргэсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дахин зар гаргахыг хурал зохион байгуулах комисст даалгасугай.
  5. Ээлжит хурлыг хуралдуулахтай холбогдуулан хурлын дэг, танилцах баримт бичгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж хувьцаа эзэмшигчид 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 0900-1800 цагийн хооронд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн байранд ирж танилцах эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх  бүхий хувьцаа эзэмшигчдээс хэлэлцэх асуудлаар санал авах “Саналын хуудас”-ын агуулгыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
  7. Хувьцаа эзэмшигчдээс авах “Саналын хуудас”-ыг хүлээн авах сүүлийн өдрийг харъяалагдах брокер, дилерийн компаниар нь дамжуулан хурал хуралдах өдрөөс ажлын 5-с доошгүй хоногийн өмнө байхаар тогтсугай.
  8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг удирдах хурлын даргаар Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Буяндалай, Хурал зохион байгуулах комиссын даргаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Галбадрах, гишүүдээр Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр, Тооллогын комиссын даргаар Ш.Нурдаулет, гишүүдээр Ц.Амгалан, Т.Баярцогт нарыг тус тус томилсугай.

 

 

 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                          РЬЮ ГИЛ ХЁН

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1 дүгээр тогтоолын Хавсралт-1

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН

ЭЭЛЖИТ ХУРЛЫН ДЭГ

 

 

  1.  

Хурлын ирцийг бүртгэх (Зохион байгуулах комисс)

11:00-11:30

  1.  

Хурлын ирцийг мэдээлэх (Зохион байгуулах комисс)

5 минут

  1.  

Хурлыг нээх, хурлаар хэлэлцэх асуудлууд болон хурлын дэгийг танилцуулах (Хурлын дарга)

10 минут

  1.  

Хурлаар хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулах, санал авах

60 минут

  1.  

Хурлын завсарлага

10 минут

  1.  

Тооллогын комиссын тогтоолыг танилцуулах

10 минут

  1.  

Хурлаас гарах шийдвэр, тогтоолыг танилцуулах

10 минут

  1.  

Хурлыг хаах (Хурлын дарга)

10 минут

 

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК–ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТАНИЛЦУУЛАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

 

  1. Компанийн 2015 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
  2. Компанийн 2015 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
  3. Компанийн 2016 оны бизнес төлөвлөгөө
  4. Компанийн аудитын хорооны тайлан
  5. ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүдийн танилцуулга
  6. ТУЗ-ийн 2016 оны зардлын төсвийн төсөл
  7. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр

Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2016 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал дэлгэрэнгүй татах