Үйл ажиллагааны тайлан мэдээлэл

СУУРИН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Суурин утасны АТС-6 станцыг NGN станцад шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн.
  2. Шинэ жилийн урамшууллын хөтөлбөрийг зохион байгуулсан.
  3. Албан байгууллагуудад зориулсан CVR үйлчилгээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд Biztone үйлчилгээг зах зээлд шинээр гаргасан.
  4. Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан наадмын урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  5. Багахангай дүүрэгт шинээр MSAN суурилуулсантай холбогдуулан Зүүн бүсийн Холбооны газраас Багахангай дүүрэгт салбар байгуулж борлуулалтын ажил зохион байгуулсан.

Интернэтийн үйлчилгээ

 

  1. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан "Сумын төвийн ерөнхий боловсролын сургуулиудад интернэт хүргэх" тендерт оролцож шалгарсан. Улмаар 104 сумын төвийн 113 сургуульд интернэт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2015 оны 2 сард нэмж 124 сумын 126 сургуулийг интернэтэд холбож, нийт 228 сумын 239 сургуульд интернэтийн үйлчилгээ үзүүлж байна. Уг үйлчилгээг хүргэснээр НӨАТ орсон дүнгээр сард 65,8 сая төгрөгийн орлоготой ажиллах юм.
  2. Багануур дүүрэгт Скаймедиа үйлчилгээ орсонтой холбогдуулан "Интернэтийн бөөний урсгал, орон нутгийн интернет болон ярианы сувгийн түрээсийн зардлыг бууруулах" ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, интернэтийн сувгийн зардлыг 2 дахин багасгаж чадсан. Үүний үр дүнд Багануурт интернэт үйлчилгээний хурдыг 3 дахин ихэсгэж, Дархан, Эрдэнэт хотуудтай ижил тарифтай болгосон.
  3. VPN үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой ажлын эхлэл болгон орон нутагт олон салбартай үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн комисс, Монгол даатгал ХХК-тай 23-н аймагт интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан.
  4. Гүйцэтгэх захирлын А/83 тушаалаар Улаанбаатар хот, 21 аймгийн Миком интернетийн үйлчилгээний 2014 оны 6 сараас өмнөх Улаанбаатар хотын 1088, орон нутгийн 2416 идэвхгүй цэгийн хөөсжилтийг багасгах, Миком ADSL интернетийн үйлчилгээний идэвхгүй хэрэглэгч суурин утасны авлагаа 3 сараас дээш хугацаанд барагдуулаагүй Улаанбаатар хотын 2886, орон нутгийн 732 хэрэглэгчдийг идэвхжүүлэх зорилгоор хөнгөлөлт урамшуулал зарлаж тодорхой хэмжээний авлага барагдуулсан.

 

National кабелийн телевиз

  1. IPTV үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой зах зээлийн цогц судалгааг хийсэн.
  2. Шинэ жилийн баярыг тохиолдуулан богино хугацааны урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Идэвхжүүлэлтийн хөтөлбөрийн үр дүнд кабелийн телевизийн үйлчилгээний 369 шинэ цэг олж, төлөвлөгөөг 184 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн. Нийт 170 гэрээгүй хэрэглэгчдээс 100 хэрэглэгчийн гэрээг хийн өөрийн албан ёсны хэрэглэгч болгосон.
  3. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан богино хугацааны урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Идэвхижүүлэлтийн хөтөлбөрийн үр дүнд кабелийн телевизийн үйлчилгээний нийт 276 шинэ цэг олж, төлөвлөгөөг 120 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн.
  4. Олон улсын ярианы үйлчилгээ

 

  1. 2013 онд "Орох ярианы ачаалал өнгөрсөн онтой харьцуулахад 80 хувиар буурч байсан бол КТ компанитай “Ачаалал солилцох” гэрээг байгуулсанаар 2014 онд орох ярианы ачаалал 1,6 хувийн өсөлттэй байна. Үүнд карьер орнуудын ажлын уулзалтууд, гэрээ хэлэлцээр, орох ачааллыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн томоохон бодит ажлууд нөлөөлсөн.
  2. Сансарын холбооны Интелсатын трансфондр, гадаад интернэтийн бөөний урсгал, МХС ТӨК ний ашиглалтын зардал, VSAT -ийн түрээсийн төлбөрийг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүний үр дүнд бөөний урсгалын 1Мб/с-ийн үнэ 9%-иар буурч, урсгалын хэмжээг 9%-иар нэмэгдүүлсэн. Мөн Интелсатын трансфондерийн зардал, VSAT-ийн зардал, орон нутгийн яриа болон интернэтийн зардал, гадаад карьерийн төлбөрийн нөхцлийг багасгаж, зардлыг 70 хувиар бууруулан ажилласан.
  3. "HUAWEI" компанитай хамтран Voice болон VoIP гарцуудыг өөрийн шинэ гарц руу шилжүүлсэнээр Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХКомпанид төлдөг сар бүрийн ашиглалтын зардлыг зуун хувийн хэмнэлтийг гарган ажиллаж байна.
  4. Үндэсний лавлах 1109

 

  1. Тусгай дугаараар лавлагаа, мэдээлэл хүргэдэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж, 6 төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, холбогдох мэдээллийг Үндэсний лавлах 1900-1109-ийн мэдээллийн санд оруулж хэрэглэгчдэд мэдээлэл өгч байна.
  2. Орон нутгийн лавлах үйлчилгээний дуудлагыг Улаанбаатар хотод Үндэсний лавлах 1900-1109 дугаараар авдаг болсон. Орон нутгийн мэдээллээр лавлах үйлчилгээний дата баазыг нэмэгдүүлж, Үндэсний хэмжээний лавлах үйлчилгээтэй болсоноор хэрэглэгч аль ч аймгаас холбогдож хүссэн мэдээллээ авдаг болж байгаа давуу талтай болсон.
  3. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны шийдвэрээр мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлж байгаа 4 оронтой тусгай дугаарыг 2014 оны 2-р сарын 10-наас 3-р сарын 10-ны хооронд 1800, 1900 угтварт дугаар бүхий 8 оронтой дугаарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Үндэсний лавлах 1900-1109 дугаарыг хэрэглэгчдэд таниулах, хоногшуулах хөтөлбөрийг зохион байгуулсан. Хөтөлбөрийн хугацаанд дуудлагын тоо 2013 оны мөн үетэй харьцуулахад 57%-иар өссөн үзүүлэлтэй байгаа нь богино хугацаанд орлогоо нэмэгдүүлж, дуудлагын тоог өсгөж чадсан байна.