Интернэт ярианы MiP70 үйлчилгээг танилцуулж байна

         Монголын цахилгаан холбоо ХК харилцагчид, хэрэглэгчид та бүхэндээ зориулан интернэт орчинд хаанаас ч холбогдох MiP70 үйлчилгээг хүргэж байна. MiP70 нь SiP/Session Initiation Protocol/ технологид суурилсан интернэт сүлжээний орчинд хаанаас ч Монголын суурин болон үүрэн бүхий л операторуудын хэрэглэгч рүү хамгийн хямдаар ярих боломжийг олгож буй интернэт ярианы үйлчилгээ юм. Монгол руу дуудлага хийхээс гадна бүх сүлжээний хэрэглэгчээс дотоодын тарифаар дуудлага хүлээн авах боломжтой.

Давуу талууд:

  • Монгол орон даяар тархсан МЦХ ХК-ийн өргөн сүлжээнд үнэгүй, бусад сүлжээнд хамгийн хямдаар ярих
  • Дугаар холбогдохгүй тохиолдолд дуут шуудан ашиглах
  • Суурь хураамж байхгүй
  • Төлбөрөө хянаж, хэрэглээгээ зохицуулах
  • МЦХ ХК-ийн сүлжээний хамрах хүрээнээс үл хамааран интернэтийн холболтоой хаанаас ч уг үйлчилгээг ашиглах
  • Гар утас, таблет, сурин болон зөөврийн компьютер, IP-phone, Ip-box зэрэг төхөөрөмжүүдээс өөрийн нөхцөлдөө тохируулан хэрэглэх
  • Факс илгээх болон хүлээн авах
  • Хэрэглэгчдэд нэн хэрэгцээтэй бүх банкнуудын мэдээлэл үйлчилгээний утас, зарим даатгалын компани, ОУ-ын нислэгийн тиз борлуулагчдын мэдээлэл үйлчилгээний утас руу 0₮-өөр дуудлага хийн хүссэн мэдээллээ авах боломжтой.

MiP70 үйлчилгээний онцлогууд:

  • Интернэт холболттой бүх газраас дуудлага хийх, хүлээн авах боломжтой.
  • Нөгөө талдаа интернэт ашиглах боломжгүй байсан ч, хямд өртгөөр хаана ч байсан дуудлага хийж боломж нь хэрэглэгчдэд илүү таатай нөхцлийг бүрдүүлнэ.
  • Зөвхөн дуудлага хийгээд зогсохгүй, дуудлага хүлээн авах боломжтой ба дуудлага хүлээн авахад хэрэглэгчийн нэгжнээс огт хасагдахгүй.  Мөн тухайн хэрэглэгч рүү залгасан хүнд хамгийн хямдаар дуудлага хийх боломжийг олгох юм.
  • FB, Viber зэргээр холбогдоход интернэт сүлжээний чанараас хамааран яриа хоцрогдож сонсогдох, холболт салах зэрэг асуудлууд тулгардаг бол MiP70 үйлчилгээний технологийн онцлогоос хамааран ярианы чанар, нууцлал өндөр үйлчилгээ юм.
  • MiP70 үйлчилгээний хэрэглэгч өөрийн гар утсандаа 2 давхар дугаартай байна гэсэн үг ба, уг үйлчилгээг ашиглан дуудлага  хийж байгаа тохиолдолд нөгөө талд 7008**** гэсэн дугаар харагдах, тухайн хэрэглэгч рүү шууд 7008**** гэсэн дугаараар залгах юм.
  • Сарын суурь хураамж тооцохгүй тул цэнэглэсэн үнийн дүнгээс шууд хэрэглэгчийн дансанд орох юм.

MiP70 үйлчилгээний дугаар 7008****

Эрхэм хэрэглэгч та шинэ дугаараа mtconline.mn хуудсанд хандан “Онлайн салбар”-аас болон үйлчилгээний бүх салбарууд, гэрээт борлуулагчдаас худалдан авах боломжтой.

Ярианы тариф:

МЦХ ХК-ийн сүлжээнд 0₮
Бусад сүлжээнд 40₮

Цэнэглэгч картууд:

Үнэ Хоног Нэгж
1,000 - 1,000
1,500 - 1,500
3,000 - 3,000
5,000 - 5,000
5,000 30 хоног 5,000
10,000 - 10,000
12,000 60 хоног 12,000
18,500 120 хоног 18,500
25,000 - 25,000

Онлайнаар худалдан авах боломжтой/ mtconline.mn/

Нэмэлт мэдээлэл:

  • MiP70 үйлчилгээ нь сим карт ашиглагддаггүй. Таны дугаарыг нууц  үгийн тусламжтайгаар өөр хүн ашиглах боломжтой тул нууц үгээ сайтар хамгаалахыг зөвлөж байна.
  • X-Lite программ нь уг үйлчилгээг desktop болон notebook ашиглан хэргэлэг боломжийг олгох ба ямар нэг үнэ төлбөргүй, олон сонголттойгоор татаж аван суулгах боломжтой.
  • Бүх төрлийн интернэт оролттой IP суурин утсанд MiP70 үйлчилгээний дугаарын тохиргоо ашиглах боломжтой.