СУУРИН УТАСНЫ 497ХХХ ДУГААРЛАЛТ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Монголын Цахилгаан Холбоо компани нь технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд суурин утасны үйлчилгээний 497-хххстанцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчлэх ажлыг хийж байна.

Суурин утасны NGN технологи нь ярианы чанарыг хамгийн өндөр түвшинд байлгахын зэрэгцээ байгууллагын хэрэглэгч нарт дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

  1. Ямар ч нөхцөлд найдвартай ажиллах чанартай үйлчилгээ
  2. Байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих
  3. Өндөр хурдны интернэт үйлчилгээ авах
  4. 25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх
  5. Дүрсээ харж ярих
  6. 33 төрлийн нэмэлт үйлчилгээнээс сонголтоо хийх

Энэхүү ажлын хүрээнд(11)497xxxугтвартай дугаарлалт 2015 оны 11-р сарын 13-наас 11 сарын 20-ны хооронд 70497хххболж өөрчлөгдөх юм.

Хэрэглэгч та бүхэн дугаараа шинэчлэх хүсэлтэй байвал заасан хугацаанаас өмнө өөрт ойрхон МЦХ-ны салбар болон төв байрны хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирж дугаараа сонгон гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

Та дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1109, 7000-8000 дугаарт хандан авна уу.