СУУРИН УТАСНЫ 496ХХХ ДУГААРЛАЛТ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Монголын Цахилгаан Холбоо компани нь технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд суурин утасны үйлчилгээний 496-хххстанцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчлэх ажлыг хийж байна.

Суурин утасны NGN технологи нь ярианы чанарыг хамгийн өндөр түвшинд байхын зэрэгцээ байгууллагын хэрэглэгч нарт дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

  1. Ямар ч нөхцөлд найдвартай ажиллах чанартай үйлчилгээ
  2. Байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих
  3. Өндөр хурдны интернэт үйлчилгээ авах
  4. 25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх
  5. Дүрсээ харж ярих
  6. 33 төрлийн нэмэлт үйлчилгээнээс сонголтоо хийх

Энэхүү ажлын хүрээндХарилцаа, холбооны зохицуулах хорооноос батласан журмын дагуу (11)496xxxугтвартай дугаарлалт 2015 оны 7-р сарын 16-нд 7049-6ххх,болж өөрчлөгдөх юм.

Хэрэглэгч та бүхэн заасан хугацаанаас өмнө дугаараа шинэчлэх хүсэлтэй байвал өөрт ойрхон МЦХ-ны салбар болон төв байрны хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирж дугаараа сонгон гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

Танд дээрх асуудлын хүрээнд асуулт болон санал хүсэлт байвал манай 1900-1109, 7000-8000 дугаарт хандах боломжтой.