МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-НИЙ СУУРИН УТАСНЫ 379ХХХ ДУГААРЛАЛТ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Монголын Цахилгаан Холбоо компани нь 2015 онд хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд технологийн шинэчлэлт хийж суурин утасны үйлчилгээний 379-ххх станцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчилж байгаа юм.

Суурин утасны NGN технологи нь ярианы чанарыг хамгийн өндөр түвшинд байлгахын зэрэгцээ хэрэглэгч та бүхэнд дараах давуу талуудыг олгоно.

Үүнд:

  1. Суурин утасны 33 төрлийн нэмэлт үйлчилгээнээс сонголтоо хийх
  2. Байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих
  3. Өндөр хурдны интернэт үйлчилгээ авах
  4. 25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх
  5. Дүрсээ харж ярих
  6. Ямар ч нөхцөлд найдвартай ажиллах чанартай үйлчилгээ

Суурин утасны NGN технологийн 70хххххх дугаарлалт руу 2015 оны 05 сарын 20-оос 2015 оны 05 сарын 22-ны өдрүүдэд явагдах бөгөөд   (11)379xxx угтвартай дугаарлалт нь 7004-хххх, болж өөрчлөгдөх тул хэрэглэгч та сүүлийн дөрвөн оронд харгалзах дугаарыг сонгох боломжтой юм.

Хэрэглэгч та дээрхи хугацаанд батгаан дугаараа сонгон өөрт ойрхон МЦХ-ны салбар болон төв байрны хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирж гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

 

Танд дээрх асуудлын хүрээнд асуулт болон санал хүсэлт байвал манай 1900-1109, 7000-8000 дугаарт хандах боломжтой.